Samsung UE32N4000AU User Manual page 152

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 36
Өнгө эсвэл гэрэлтэц нь муу.
• Зурагтын цэснээс Зураг сонголтыг тохируулна уу. (Хийх үйлдэл: Зурагны горим / Өнгө / Цайралт /
Тодрол)
• Зурагтын цэснээс Цахилгаан хэмнэлт сонголтыг тохируулна. (Хийх үйлдэл: MENUm - Систем - Эко
шийдэл - Цахилгаан хэмнэлт)
• Дүрсний тохиргоог анхны хэвэнд нь оруулж шалгана уу. (Хийх үйлдэл: MENUm - Зураг - дүрс оруулах)
Дэлгэцийн захад тасархай шугам харагдаж байна.
• Дүрсний хэмжээг Дэлгэцэд таарах гэж тохируулсан байсан бол 16:9 болгож өөрчилнө үү.
• Кабелын хайрцаг эсвэл хиймэл дагуулын хайрцгийн нягтралыг өөрчилнө үү.
Дүрс хар, цагаанаар гарч байна.
• AV композит оролт ашиглаж байгаа бол дүрсний кабелын (шар) үзүүрийг Зурагтын 1-р компонент
оролтын Ногоон нүхэнд хийнэ.
Суваг солих үед дүрс гацах эсвэл гажих эсвэл хоцролттой харагдах.
• Кабелын хайрцаг эсвэл хиймэл дагуулын хайрцагтай холбосон бол уг хайрцгийг дахин ажиллуулж
үзнэ үү. Хувьсах гүйдлийн залгуурыг буцааж залгаад кабелын хайрцаг эсвэл хиймэл дагуулын
хайрцаг дахин асах хүртэл хүлээнэ. 20 хүртэл минут болж магадгүй.
• Кабелын хайрцаг эсвэл хиймэл дагуулын хайрцгийн гаралтын нягтралыг 1080i эсвэл 720p гэж
тохируулна.
Дууны чанар
• Эхлээд Дууны Тест функцийг ажиллуулж, Зурагтын дуугаралт хэвийн байгаа эсэхийг шалгана. (Хийх
үйлдэл: MENUm - Дэмжлэг - Өөрийн оношлогоо - Дууны Тест)
• Дуугаралт нь хэвийн байвал дууны асуудал суваг эсвэл дохионоос үүдсэн байж магадгүй.
Дуу гарахгүй эсвэл хамгийн чангаар нь тохируулсан ч хэт сул сонсогдож байгаа.
• Зурагтад холбосон төхөөрөмжийн (кабелын хайрцаг эсвэл хиймэл дагуулын хайрцаг, DVD, Блюрэй гэх
мэт) дууны түвшинг шалгана уу.
Дүрс нь хэвийн боловч дуу гарахгүй байгаа.
• Дууны цэсэн дэх Дууны гаралт сонголтыг зурагт ийн чанга яригч болгож тохируулна уу.
• Гадаад төхөөрөмж ашиглаж байгаа бол дууны кабелууд нь Зурагтын дууны зөв оролтод орсон эсэхийг
шалгана уу.
• Гадаад төхөөрөмж ашиглаж байгаа бол уг төхөөрөмжийн дууны гаралтын сонголтыг шалгана уу
(Төхөөрөмжийг Зурагтдаа HDMI-р холбосон бол кабелын эсвэл хиймэл дагуулын хайрцгийнхаа дууны
сонголтыг HDMI болгож өөрчлөх хэрэгтэй байж магадгүй).
• DVI-HDMI шилжүүлэгч кабел ашиглаж байгаа бол нэмээд дууны кабел ашиглах шаардлагатай.
• Холбосон төхөөрөмжийнхөө тэжээлийн кабелыг салгаж, залгаж дахин асаана.
Спикер нь хэвийн бус чимээ гаргаж байгаа.
• Кабелын холболтыг нь шалгана. Дууны оролтод дүрсний кабелыг холбосон эсэхийг шалгана.
• Антены эсвэл кабелын холболтын хувьд дохионы хүчийг шалгана уу. Дохионы түвшин нам байвал дуу
гажих магадлалтай.
Монгол - 20

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents