Эвдрэл Гэмтлийг Илрүүлэх, Засварлах; Эвдрэл Гэмтлийг Илрүүлэх - Samsung UE32N4000AU User Manual

Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 36
08 Эвдрэл гэмтлийг илрүүлэх, засварлах
Эвдрэл гэмтлийг илрүүлэх
Зурагт асуудалтай юм шиг байвал эхлээд дараах боломжит асуудал ба шийдлийн жагсаалтыг туршиж
үзнэ үү. Эдгээр гэмтэл оношилгооны зөвлөмжийн аль нь ч тус болохгүй бол "www.samsung.com" цахим
хуудсанд зочилж, Support хэсгийг үзэх эсвэл Самсунгийн хэрэглэгчийн үйлчилгээний төв рүү залгана уу.
Дүрсний чанар
• Эхлээд зургийн тест функцийг ажиллуулж, Зурагт тестийн дүрсийг зөв харуулж байгаа эсэхийг
шалгана уу. (Хийх үйлдэл: MENUm - Дэмжлэг - Өөрийн оношлогоо - зургийн тест) Тестийн дүрс зөв
харагдаж байвал дүрсний чанар муудсан нь суваг эсвэл дохионоос болсон байж магадгүй.
Зурагтын дүрс дэлгүүрт байсан шигээ сайн харагдахгүй.
• Та аналог кабелын эсвэл хиймэл дагуулын хайрцагтай бол дижитал кабелын эсвэл хиймэл дагуулын
хайрцаг болгож шинэчлэх хэрэгтэй. HDMI эсвэл Component кабел ашиглавал зураг HD (өндөр
нягтралтай) чанартай харагдана.
• Кабел/Хиймэл дагуул хэрэглэгчид: Сувгийн шугамаас дижитал станцыг ашиглаж үзнэ үү.
• Антены холболт: Auto tuning тохируулга хийсний дараа HD станцыг ашиглаж үзнэ үү.
• Олон HD суваг нь SD (стандарт нягтралтай) контентыг томсгосон байдаг.
• Кабелын хайрцаг эсвэл хиймэл дагуулын хайрцгийн дүрс бичлэгийн гаралтын нягтралыг 1080i эсвэл
720p болгож тохируулна.
• Зурагтын хэмжээ, дохионы чанарт үндэслэн тогтоосон үзвэл зохих хамгийн ойр зайнаас Зурагтыг үзэж
шалгана уу.
Дүрс гажсан: макро блок, жижиг блок, цэг, пикселийн гажуудал.
• Спорт болон адал явдалтай кино зэрэг хурдан хөдөлгөөнтэй, нягтрал өндөртэй дүрсний улмаас дүрс
гажиж магадгүй.
• Дохионы түвшин нам эсвэл чанаргүйгээс болж дүрс гажиж магадгүй. Энэ бол Зурагтын асуудал биш.
• Аналог болон дижитал Зурагтын ойр орчимд (1 м хүртэл) гар утас ашиглавал дүрс нь шуугих
магадлалтай.
Өнгө нь буруу эсвэл гарахгүй байх.
• Компонент холболт ашиглаж байгаа бол компонент кабелын үзүүрүүд зөв оролтдоо орсон эсэхийг
шалгана уу. Буруу эсвэл сул холболтоос болж өнгөний асуудал үүсэж эсвэл дэлгэц харагдахгүй байж
болно.
Монгол - 19

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents