Аюулгүй Бөгөөд Үр Ашигтай Ашиглалтын Заавар - LG -X240 Quick Start Manual

Hide thumbs Also See for LG-X240:
Table of Contents

Advertisement

Available languages
  • EN

Available languages

  • ENGLISH, page 71
Аюулгүй бөгөөд үр ашигтай ашиглалтын заавар
Эдгээр энгийн зааврыг уншина уу. Эдгээр зааврыг дагаж
мөрдөхгүй байх нь аюултай бөгөөд хууль бус юм.
Гар утасны тухай чухал мэдээлэл
• Тухайн бүс нутаг, үйлчилгээ үзүүлэгч, програм хангамжийн
хувилбар, гар утаснаас хамааран гар утасны апп, үйлчилгээ,
зураг, контент өөр байж болох бөгөөд танд урьдчилан
мэдэгдэхгүйгээр эдгээрийг өөрчилж болно.
Радио давтамжийн энергид өртөх байдал
Радио долгионд өртөх байдал, хувийн шингээлтийн хурдны
(SAR) талаарх мэдээлэл.
Энэ гар утас нь нь радио долгионд өртөх байдалтай
холбогдуулан аюулгүй байдлын холбогдох шаардлагад
бүрэн нийцсэн. Эдгээр шаардлага нь нас, эрүүл мэндийн
байдлаас үл хамааран бүх хүний аюулгүй байдлыг хангахад
чиглэсэн аюулгүй байдлын хүрээг багтаасан шинжлэх ухааны
үндэслэлтэй удирдамжид үндэслэсэн болно.
• Радио долгионд өртөх байдлын удирдамж нь хувийн
шингээлтийн хурд буюу SAR хэмээх хэмжилтийн нэгж
ашигладаг. SAR-ын сорилтыг явуулахдаа төхөөрөмж
давтамжийн бүх зурваст хамгийн дээд хүчээрээ дамжуулж
байх үед стандарт аргыг ашигладаг.
• Янз бүрийн загварын LG төхөөрөмжүүдийн SAR түвшний
хооронд зөрүү байдаг ч эдгээр нь бүгд радио долгионд өртөх
байдлын холбогдох удирдамжид нийцэх байдлаар бүтээгддэг.
• Үл ионжуулагч цацрагаас хамгаалах олон улсын комиссоос
зөвлөмж болгодог SAR-ын хамгийн өндөр утга нь 10 г зөөлөн
эд тутамд 2 Вт/кг байна.
• Энэ загварын хувьд чихэнд наан ашиглах сорилт хийгдсэн
SAR-ын хамгийн өндөр утга нь 0,710 Вт/кг (10 г), биед зүүх
сорилтын хувьд 1,500 Вт/кг (10 г) байсан.
• Чихэнд ойр буюу хэвийн ашиглалтын байрлалд эсвэл биеэс
дор хаяж 5 мм-ийн зайд байрлуулсан байх нөхцөлд энэ
төхөөрөмж нь радио давтамжид өртөх байдлын удирдамжид
нийцнэ. Биедээ зүүж явахын тулд гэр, бүсний хавчуурга,
3

Advertisement

Table of Contents
loading

Table of Contents